Tuesday, August 27, 2019

Нууц


Санаж л байдаг бид
Ижийг санахын дайтай нь үгүй юм билээ
Цөхөрч л байдаг бид
Үнэнийн замаас хазайхын дайтай нь үгүй юм билээ
Ядарч л байдаг бид
Өрөөлийн ядралыг харах шиг бэрхгүй юм билээ
Өлсч л байдаг бид
Өр зүрх хайраар дутахын дайтай өлсөөгүй юм билээ
Эндүүрч л байдаг бид
Эгэл нэгнийг дорд үзэх шиг төөрөөгүй юм билээ
Эргэлзэж л байдаг бид
Энэ дэлхийд Бурхан заларсанд итгээгүй шиг манараагүй юм билээ
Баярлаж л байдаг бид
Багшаа олохын дайтай баярлаагүй юм билээ
Бялхаж л байдаг бид
Буурал хорвоогоос халихын дайтай дүүрээгүй юм билээ

No comments:

Post a Comment

Бурханы оронд байгаа аавдаа

Ааваа, би таныг маш их санаж байна гэж эхлээд хэлэхгүй бол боломж алдах гээд байгаа юм шиг санагдаад байнаа. Үргэлж л үгүйлж байна даа. Одо...