Жил шахамын өмнө “Хүний үүсэл” ном хэвлүүлчихээд шуугиан тарина гэдэгтээ лавтай итгэн түгшиж сууснаа нуугаад яахав. Гэтэл олон нийт, ийм төрлийн номыг хүлээн авах сэтгэл зүйн бэлтгэл байхгүй байсан юмсанж. Хорвоогиийн хамгийн эрхэмсэг агаад нууцлаг сэдэв хөндсөөр атал “дүлий дөмбөд” суугаагийн учрыг олон сар бодсоны эцэст гадарлаж эхлэв. Нийгэмд их л олон үзэл бодол байдаг мэт боловч үнэндээ суртлын хувьд ШУ-нд хэт итгэж, даган бишрэгчид, Буддизм, өөр бас бус шашин, түүний сургаал номлолд хувь заяагаа даатгагчид хэмээсэн хоёр том бүлэгт хувааж болохоор аж. Гэтэл уг ном маань энэ хоёрын аль альнаас нь оролцон бүтэж бүрэлдсэн байдаг… Өнгөндөө ШУ, Шашин хоёр бие биесээ харилцан хүндлэх байдалтай мэт боловч цаанаа тийм биш. Ямар ч эрдэмтэн хүн хурим найр хийх, зовлон гачаал тохиолдоход лам авчраад “ном” уншуулдаг мөртөө жирийн үед ажил төрөлтэй нь холбоотой Буддизмын сургаал, энэ тэрийг ярих юмбол тусгаж авахаасаа илүү тээршаадаг нь нууц биш. Түүн лүгээ адил өмнөх ажлаасаа илүү ШУ гэж үхэлдээд байгаа лам олдох нь юу л бол. Амьтнаас ялгаатай нь, хүн бол ямар нэгэн зүйлд итгэн биширч, түүнээ амьдралын хэрэгцээ болгодог бодгал. Тийм учраас ард түмний итгэл, бишрэлийг “одоохондоо” хоёр бүлэг болгон хувааж үзэхээс аргагүй.
Нэгэн зүйл: 20 –р зууны шилдэг философич Альбер Камю “Буддизм бол шашин болоод хувирчихсан шашингүйн үзэл” хэмээн гайхалтай онож хэлсэн. Уг гарал үүслээс нь авч үзвэл үнэндээ шашин биш байсан юм. Хүний үүслийн байдлаас авч үзвэл анхны Сахигч “Шакъяа” тэнгэрүүд нарийн ертөнцийн талаар өргөн мэдлэгтэй, түүнээ тэнгэрийн үр ач нарт номлож, бас тэр мэдлэгийг хэрхэн олж авах, гэгээрэх аргыг заан сургажихуй. Тэр арга бол “Дияаны бясалгал”. “Замбуутивийн хүн” -ий үүслийн үеийн хамгийн эртний овог, өвөг Монгол ч гэж болох Сахъяа “Шакъяа” аймгаас гаралтай хүн бол бурхан Будда. Түүнийг хэрхэн бясалгах, яаж гэгээрэхийн амьд жишээ гэж болох. Будда хүмүүст “Цогт цагийн хүрдний үндсэн дандар” –аас авахуулаад, “Эх болсон зургаан зүйл хамаг амьтныг адилхан хайрлах тухай” цогц сургаалаа айлдаж, шавь нараараа дамжуулан аль болох олон хүнд хүргэхийг хичээж байв. Бурхан Будда ч гэсэн, түүний сургаалийг төгөлдөржүүлэн үргэлжлүүлэгч ухаантнууд болох Нагаржуна, Асанга нар ч гэсэн яаж ариусах, гэгээрэх вэ гэдгийг хүмүүст хүргэж ойлгуулах зорилготой байсан болохоос биш зүгээр л цээжлээд, харь хэл дээр дүнгэнэтэл уншаад бай гээгүй нь мэдээж. Гэтэл өнөөдөр ертөнцийн бүхий л юмс үзэгдэл, нарийн нандин нууцыг иж бүрэн агуулсан “сургаал” –ийн уламжлал, мөн чанар алдагдаж ард түмэнд ямар ч наалдац байхгүй “харь хэл дээр бувтнах төдий” хөөрхийлөлтэй “зан үйл” төдий болон хувирлаа. ШУ –ныг даган баясагчид байтугай, нийт ард түмний дунд Бурхны шашны нэр хүнд навс унаад байгаагийн учир энэ юм шүү дээ. Нэгэн зүйл: ШУ -ч гэсэн хоёр талтай юм. Дорнын “хосмол ухаанаар харвал ШУ –ны өмнө асар том гэрэлт ирээдүй байгаа нь мэдээж. Харин зөвхөн материалист –эмпирик аргаар явах юмбол алсын алсад хүрэх газар нь тодорхойгүй төдийгүй их л бүрхэг юм. Учир юу хэмээвээс орчин үеийн сэхээтнүүд (бүгдээрээ л биш байгаасай) ШУ –ныг нэгэн төрлийн “шүтлэг” болгосонд оршино. Энэ утгаараа учрыг нь олохгүй ч залбирч л суудаг сүсэгтнээс юугаараа дээрдэх юм бэ. ШУ –ны үзэл баримтлалд байхгүй л бол тэдэнд юу ч яриад амны гарз. “Уг нь тийм нь ч тийм гэхдээ л ШУ хүлээн зөвшөөрөөгүй байгаа” хэмээн ам таглана. Би эрдэмтэй, боловсролтой олон найзтай хүн. Мөхөс надад тэд нар цөмөөрөө ийм байдлаар хандана. Ойр дотно биш ч гэлээ ухаантай, эрдэмтэй хүмүүст хандсан ч мөн л тиймэрхүү. Ер нь ШУ –ныг шүтэн бишрэгчид, “орчлонд ШУ шиг үнэн юм байхгүй, бусад нь бүгд худал” гэсэн хэлбэрэлтгүй ойлголт олж авсан байдаг тул өөр юм сонсож цаг алдах, оюун санаагаа чилээхээс төвөгшөөдөг аж. Будда, Христ, Аллах гэх мэтийн бурхад байсан бол одоо “ШУ” хэмээх нэгэн бурхан нэмэгдэж буй бололтой. Энэ бурхан нөгөө бурхад шигээ хаана байгаа нь үл мэдэгдэнэ. Лав л нэг томоохон нэр хүнд бүхий эрдэмтнийг, эсвэл аль нэг орны ШУ –ны байгууллагыг хэлэхгүй нь мэдээж. Ялангуяа эмпирик аргаар нотолж болохгүй “үнэн” –ий тухайд тэр бурхныг олно гэж ёстой гонж. Гэтэл орчлон дээр чинь тайлагдаагүй, ШУ –ны аргаар хэзээ ч тайлж чадахгүй нууц үй түмээрээ байна. Тэгвэл бид тэр нууцлаг ертөнцрүү яагаад өнгийж болохгүй гэж. ШУ олж тогтоож чадаагүй, чадах ч үгүй юмыг “Тэнгэр” гаралтай Монгол хүнээс өөр хэн сөхөж тавих юм. Гарцаагүй “үнэн” –ийг олж тогтоосон бол заавал тэр ШУ хэмээх “бурхан” –аар “аравнайлуулах” ямар шаардлага байна. Тэгээд ч ШУ –нд дутагдал байхгүй гэвэл тийм биш, зөвхөн хүний гарал үүслийн талаар гэхэд л уучлахын аргагүй томоохон төөрөгдөл байгааг яалтай вэ. Ийм нөхцөл байдлаас шалтгаалж ШУ –ны эмпирик аргыг шүүмжлээд байгаа юм шүү дээ. Мөхөс би “Хүний үүсэл” номон дээрээ “ШУ, Буддизм хоёр нэгдсэн цагт хүн төрөлтний хөгжил, дэвшилд эргэлт гарна” хэмээн олон удаа яншиад байсны учир энэ.
Subscribe to:
Post Comments (Atom)
Бурханы оронд байгаа аавдаа
Ааваа, би таныг маш их санаж байна гэж эхлээд хэлэхгүй бол боломж алдах гээд байгаа юм шиг санагдаад байнаа. Үргэлж л үгүйлж байна даа. Одо...
-
1. Өмнөтгөл Мөхөс миний тэрлэсэн “Хүний үүсэл” ном нийтэд түгээд жил гаруй боллоо. Энэ нь миний тухайд, бүтээлийн үнэ цэн, алдаа оноогоо бус...
-
- Хорт хавдраар шаналагчдын дэргэдээс сурвалжилсан тэмдэглэл - Өглөөний 7:30 Өвдөлтийн зовлонг арай гэж тэсвэрлэж яваа, элэг дүүрээнээс нь ...
-
Жил шахамын өмнө “Хүний үүсэл” ном хэвлүүлчихээд шуугиан тарина гэдэгтээ лавтай итгэн түгшиж сууснаа нуугаад яахав. Гэтэл олон нийт, ийм төр...
танд амжилт хүсье!
ReplyDelete