Өглөөний 7:30
Өвдөлтийн зовлонг арай гэж тэсвэрлэж яваа, элэг дүүрээнээс нь гуурстай уут зүүлттэй хэдэн хүн эмнэлгийн хонгилоор хөлөө зөөж ядан холхино. Сувилагчид гүйлдэхээ байсныг бодвол урьд шөнийн сандаргасан залуугийн бие арай дээрдсэн бололтой.
Аавынгаа элэгний хорт хавдраар өвчилснийг анх сонсоход нүд минь харанхуйлж, ямар ч авралгүй гэж бодож байсан үеийг бодвол одоо сэтгэл санаа хамаагүй дээрсэн учир ойр, тойрноо сая л анзаарч байна. Энд сахиураар хононо гэдэг анх санаанд багтамгүй аймшигтай санагдаж, энд тэндгүй уйлсан, орилсон, аргаа барсан, бухимдсан хүмүүс байдаг байх гэж бодож байлаа. Арай тийм биш ч…
Дөнгөж хорь гарч яваа болов уу гэмээр нэгэн залуугийн бөөрний хорт хавдар нь хүнд шатанд орсоноос болж бүхий л итгэл, найдвараа алджээ. Тэрээр өдрийн ихэнхийг тэргэнцэр дээр сууж, цонхоор ширтэн өнгөрүүлнэ.
Хөдөөнөөс ирсэн есхөн настай нэгэн охиноос гурван килограмм хавдар авсан гэж эмч нар ярилцахыг бас сонслоо.
Аавыгаа сахиж эмнэлэгт өнжсөн хэдхэн хоногийн дотор энэ эмнэлэгт хорт хавдар гэдэг үгийг хором тутамд сонсох надад хэцүү байсан. Харин энэ эмч, ажилтнуудын хувьд энэ үг өдөр тутам сонсож, үзэж, оношилсоор байгаад дасчихсан байгаад дасчихсан байх даа гэж бодогдоно. Гэвч үнэндээ бол үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн аймшигт үзэгдэл болсон гэдгийг эмч нарын амнаас сонсч мэдлээ.
…1970-аад онд Говь-Алтай аймгийн Бугат суманд очиход хүмүүсийн хоорондох Монголын өөр хаана ч байхгүй сайхан уур амьсгал угтдаг байсан гэдэг. Тэндэхийн сум нэгдлийн дарга, хөдөлмөрийн баатар Ядамхүү, Намын үүрийн дарга Бодь нар ямар ч захиргаадалтгүй, гайхамшигтай уян хатан аргаар тэр сумыг нэгэн “гэр бүл” болгосон тухай түүх сонсож байсан юм. Энэ эмнэлгийнхэн ч мөн адил зангидсан гар шиг нэгдэн ажиллаж чаддагийг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрөв. Эрүүл мэндийн салбарт хэн нэгнийг таньдаггүй, эсвэл хэтэвчиндээ хэдэн төгрөггүй л бол амьд явах баталгаа алга болсон гэдэг үгийг олонтаа сонсох болсон энэ үед Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн үйлчилгээнд их өөр бодол тээж буцна.
Ямар ч гэсэн манай гэр бүлийнхэн аавыг хавдраар өвчилснийг мэдээд Хавдар судлалын үндэсний төвийн үүдийг татсан цагаас өнөөг хүртэл танил тал, авилга хоёрын алийг нь ч “ашиглаагүй”. Бид одоо элэг нь тал болсон итгэл нь бүтэн болсон аавтайгаа амар тайван, аз жаргалтай аж төрж байна. Өвчинд ам гарч болдоггүй ч монгол хүний амны билэг гэдэг сайхан.
Хүнийг амьдад нь магтаж болдоггүй гаж гэмээр үзэгдэл Монголд байдаг ч улс, үндэснийхээ аюулгүй байдлын манаанд зогсоо хэдхэн хүнд олон, олон хүний нэрийн өмнөөс гүнээ талархмаар байна. Тэднийг магталгүй өнгөрч боломгүй санагдаад байна.
Хавдар судлалын үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч Чинбүрэн, Энх-Амгалан, Тайванбаатар, Бат-Ирээдүй, Юмчинсүрэн, мөн Сувилахуйн тасгийн Алтанцэцэг ахлагчтай сувилагчид, тэр дундаа сувилагч Сэлэнгээ, Хүрэл-Очир ахлагчтай Эрчимт эмчилгээний тасгийнхан, тэр дундаа нойрсуулагч эмч Билэгмаа нарт талархаж явдаг бүх өвчтөнүүдийнх нь өмнөөс “Баярлалаа” гэж хэлье. Дээр өгүүлсэн есөн настай охины хавдрыг авах бүх шатны эмчилгээний зардлыг энэ хүмүүс өөрсдийн халааснаас гаргасныг гэрчилэх хүнтэй ч таарч байлаа.
Эрүүл мэндийн салбар яг энэ хамт олон шиг эрч хүчээр дүүрэн, орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж яваа залуусаар хүч сэлбээсэй.
Тус тасагт жилд дунджаар 160 орчим хагалгаа хийгддэг юм байна. Үүнээс гадна мэс заслын бус эмчилгээ буюу хавдар тэжээгч судсыг бөглөх, элэг хатгаж спирт шахах, өндөр давтамжтай долгионоор шарах эмчилгээ жилд 300 орчим хийгддэг гэнэ. Эдгэрэлийн зэрэг нь 95.1 хувь гээд бодоход овоо хүнд ажлыг нугалдаг байх нь. Харин Монгол улсын хэмжээнд жилд зөвхөн элэгний хавдраар гэхэд л 1300-1400 хүн өвчилдөг гэсэн тоо бий.Эрхэм уншигч та ердөө энэ тасгийн тоо баримтаас Монгол улс ямархан хурц хутганы ирэн дээр явааг ойлгож байгаа байх.

Өдрийн 12:30
Тасаг бүрийн үүдээр үдийн хоол хүртээж яваа эмэгтэй хачин сайхан үнэр ханхийлгэн өнгөрнө. Харин аавын маань зэргэлдээ орон дээр ходоодоо тайруулсан нэгэн залуухан эгч хамраа тэр үнэрээс нууж нүүрээ дэрэндээ наан шаналж хэвтэнэ. Учир нь тэр долоо хоног юм идэж уугаагүй. Идэж чадахгүй байгаа хүнсийг нь түүний бяцхан хүү, нөхөр хоёрынх нь зураг л орлох мэт...
Аавыгаа сахиж суух хоорондоо сүүлийн үед нас нь залуужиж байгаа хорт хавдрын талаар сонирхож уншихаар шийдлээ. Хавдар судлалын төвийн үүдний өрөөнд интернет мэдээллийн төв байдаг юм байна.
“Эрүүл мэнд” гэсэн монгол үгийг “Гүүгл” (интернет хайлтын сан)-д өгөөд үзээрэй. Гарсан мэдээллийн бараг 100 хувь нь олон улсын төслийн байгууллагынхны санаачлагаар хийгдэж буй ажил, эсвэл хурал зөвлөгөөн эзлэх аж. Тэр бүрт нь манай Эрүүл Мэндийн Яам оролцсон, дэмжсэн гэсэн өгүүлбэр олон таарна.
Гэнэт хөгийн гэж хэлж болохоор түүх үүнээс үүдэн санаанд буулаа. Зах зээлийн тогтолцоонд шилжиж байсан хүндхэн үед манай гэрийн ойролцоо А-гийнх амьдардаг байв. Эхнэр нөхөр хоёр манаач, үйлчлэгчийнхээ хэдхэн төгрөгний цалин авах ч түүгээрээ бүгдээр нь дөрвөн хүүхэдтэйгээ хамт алим, чихэр аваад идчихнэ. Ингээд орой нь идэх хоолгүй, хоосон хонох болмогцоо эргэн тойрныхоо айлаас жаахан гурил гуйж аваад түүнийгээ усаар зууран зуухан дээрээ хайраад идчихнэ. Манайх ч бас тэднийд гурилаасаа илүүчилдэг хөршийнх нь нэг байсан. Одоо бодоход тэдэнд гурил өгдөг байснаараа бид аврах биш алдаг байсан юм шиг. Юу ч өгөөгүй бол тэд олсон мөнгөө ухаантай зарцуулж эхлэх байсан ч юм билүү.
Үүгээрээ эрүүл мэндийн салбарын олон улсын тусламжийг түлхэх ёстой гэж байгаа юм биш, харин улсын бодлогын хуудууг тусламжаар халхлаад байгаа мэт санагдлаа.
Яагаад гэвэл эрүүл мэндийн салбарт техник, технологийн шинэчлэлийг нүдэнд үзэгдэж, гарт баригдахуйцаар хийсэн нь тун ховор байдаг аж. Байлаа гэхэд ихэнхдээ гадаадынхны хөрөнгөөр хийсэн байх юм. Харин манай улсын төсвөөс зарцуулдаг мөнгө нь үүний хаана нь ч хүрэлцдэггүй юм байна.
Хүн ардын эрүүл мэнд чухал гэж үнэхээр үзэхгүй байгаа бол ээлжлэн дээгүүр суудал сэлгэгсэд шууд түүнийгээ мэдэгдчихмээр юм. Тийм биш л юм бол яг өнөөдрөөс эхлэн хүнсний эрүүл ахуй, хүн амынхаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх нэгдсэн үзлэгт шаардлагатай бүх зүйлийг хийгээсэй.
Яг энэ салбарт хийж байгаа ажлыг өдөр тутам хатуу хянаж байхыг иргэн бүрт уриалж байна. Татвар, даатгалаа төлдөг бидэнд ийм эрх бий.

Орой 21:00
“Ямаа болоод төрчихсөн бол ядаж л хорт хавдар тусахгүй байх байсан даа…”
Эдгэх найдваргүй болсон нэгэн өвчтөн дээрх үгийг санаа алдан өгүүлсэн юм. Зурагтын мэдээгээр нэг кг ноолуур тутамд 5000 төгрөгийн нөхөн олговорыг “Монгол улсыг хөгжүүлэх сан”-гаас гаргах тухай ярьж байна. Нээрээ ч, дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөд өртөж, байгалийн баялгийн хомсдолд ороод байхад, бэлчээрийн даац нь хэтэрсэн манай орны хувьд үүнийг юу гэж ойлгох ёстой юм бол, бүү мэд. Эсвэл Монгол орныг хөгжүүлэх хүмүүс нь тэртээ тэргүй өвчтэй, эзгүй байгаа юм чинь ямаанд өгчихье гэж байгаа юм болов уу.
Тэгж л үрэн таран хийх хорхой нь гозогоноод байвал эрт оношлогооны улсын маш том төв байгуулаад хүн амаа хамруулаг л дээ.
Хүнээ ямаанаас дор үзэж байгаа юм бол улсынхаа нэрийг нэг мөсөн “Ямаа Үржүүлгийн Бүгд Найрамдах Улс” (ЯҮБНУ) болгож өөрчилвөл яасан юм. Дэлхий дахин яаж хандахыг харцгаая. Дээрх санаачлагыг гаргасан хүмүүст аятайхан л сонсогдож байгаа байх.
Зарим улсын ганц үйлдвэрийн ажилчдын тоонд ч хүрдэггүй хүн амтай бид чинь өөр юу гэх вэ.Цөөхөн ч гэсэн энэ ард түмнээс дэлхийн ямар ч гүрнээс төрөөгүй суутнууд төрсөөр ирсийм шүү, харин цаашид төрөх эсэх нь эргэлзээтэй болчихоод байна!!!

2008 оны 11-р сарын 10

chi min uhaantai shuu
ReplyDelete