Thursday, May 14, 2009
А.Дэлгэрмаа "Миний аав ээж, эх орны үнэ цэнэ"
Цэл залуудаа энэ хорвоог орхисон буурал аавынхаа царай төрхийг би харж байгаагүй ч сэтгэл зүрхэнд минь энэ ертөнцийн агуу бүхнийг оршоосон амгалан сайхан дүрээр хоногшижээ.
Буурал аавыг бурхан болсноос хойш өмч хөрөнгийг нийгэмчлэх гээч хачин жигтэй хөдөлгөөн өрнөөд, үртэс шиг хэдэн үрээ тэврээд хоцорсон буурал ээжийн минь зовлонгоор өнчин амьдрал үргэлжилсэн юм. Хоймортоо залах бурхантай, авдар авдраар дүүрэн ном судартай, араараа дүүрэн адуу багшруулсан алдартай, хөрөнгөтэй нэгэн айлын хувь тавилан шинэ засгийн бодлоготой хамт урууджээ. Хожим нь буурал аавын ном судруудыг зүг буруулан нуусан тэр газрыг мэддэг цөөн хүний нэг нь авга нарт маань хэлж үлдээсэн боловч эцэг өвгөдийн онгодод гар хүрч зүрхлэх хэн байх билээ. Хэрэв хааж нуухын зовлон байгаагүйсэн бол өнөөдөр аав бид хоёр элдэв шидийн ном судар хайж дэлхийн өнцөг буланг онгичиж явахгүй ч байх байсан юм билүү.
Үүрэхдээ үүрч, дүүрэхдээ дүүрч хэдэн хүүхдээ хүн болгохдоо буурал ээж минь нэг ч удаа зовлонгийн өмнө өвдөг сөхрөөгүй. Энэ их үнэ цэнээр хүн болсон аав минь өдгөө ээждээ номон хөшөө босгож, "Хүний үүсэл" номынхоо дэд боть болох "Монголын ил товчоо"-гоо бичсэн юм. Хараа, сонсгол муудсан ч ухаан нь саруулаараа буурал ээж минь нүд сайтай хүн бүрээр тэрхүү номыг уншуулж баярын нулимс унагааж суудаг юм билээ.
Харин миний ээж хар багаасаа дүү нараа өсгөж, үргэлжлүүлээд үр хүүхдээ торинуулж, хагасаас нь хагацаж, өрөө өвтгөн байж биднийг хүн болгосон. Дэлхийн сонгодог зохиолуудыг уншсан, ардын уламжилалт анагаах ухааныг уйгагүй судалсан ээжийн минь албан ёсны боловсрол ердөө л бага сургуулийн дөрөвдүгээр анги. Үлдсэн жилүүдийг нь дүү нар, үр хүүхэд, ач зээ нартаа зориулсан юм, тэр хүн. Асар их тэвчээр, зоригтой энэ хүний өврөөс тасарч хүн болоогүйсэн бол бид өдий зэрэгтэй явна гэдэг бас эргэлзээтэй.
Хүний амьдрал өдөр тутамдаа бэрхшээлийн эсрэг дайн байдаг. Ийм их үнэ цэнээр олдсон аз жаргал харин эх орон минь үгүйсэн бол юу ч биш байхсан. Би эх оронтой хүн. Миний эх орныг эцэг өвгөд маань эрдэм чадал, хөлс, хүч, нулимс, цусаа урсган байж хадгалж үлдээсэн юм. Дэлгэсэн тэрлэг шиг эх орныг минь, дэргэд залрах амьд бурхад - эцэг эхийг минь хэн үнэгүй гэж хэлж чадах юм бэ? Урт шар дээлтэй хүн үү?!...
Subscribe to:
Post Comments (Atom)
Бурханы оронд байгаа аавдаа
Ааваа, би таныг маш их санаж байна гэж эхлээд хэлэхгүй бол боломж алдах гээд байгаа юм шиг санагдаад байнаа. Үргэлж л үгүйлж байна даа. Одо...
-
1. Өмнөтгөл Мөхөс миний тэрлэсэн “Хүний үүсэл” ном нийтэд түгээд жил гаруй боллоо. Энэ нь миний тухайд, бүтээлийн үнэ цэн, алдаа оноогоо бус...
-
- Хорт хавдраар шаналагчдын дэргэдээс сурвалжилсан тэмдэглэл - Өглөөний 7:30 Өвдөлтийн зовлонг арай гэж тэсвэрлэж яваа, элэг дүүрээнээс нь ...
-
Жил шахамын өмнө “Хүний үүсэл” ном хэвлүүлчихээд шуугиан тарина гэдэгтээ лавтай итгэн түгшиж сууснаа нуугаад яахав. Гэтэл олон нийт, ийм төр...
sain uu delgermaa yooh chinii bichsen blogiig unshlaa ene buhniig chi bichsen uu chamaig bur bishirj bn aa he he neeree uneheer goy bichjee aaws chin bas bayr hurgey dajgui shuu :D
ReplyDelete