Бага байхад манайх Монгол банкны дэд ерөнхийлөгч асан талийгаач Аюуш ахынхтай хөрш байлаа. Тухайн үед бид "Аюуш дарга ах" гэж авгайлж ээж аавыгаа инээлгэдэг байв. Уг нь их мундаг, бас сайн, сайхан хүн болохоор бид хүндэлж байгаа ухаан нь тэр л дээ.
Дарга гэдэг үг энэ цаг үед харин хүндэтгэл гэхээсээ илүү захиргаадалт, эзэрхийлэл гэсэн утгыг илүүтэй илэрхийлэх болсон. Барууныхаар бол BOSS гэх шүү ухааны утгатай юмдаг уу даа.
Одооны ерөнхийлөгч Н.Энхбаяр намайг их сургууль төгсдөг жил ерөнхий сайд байсан юм. Мань эр "PR" гэдгийг яруу тодоор, өнгө бүрээр хийдгийг мэдэхгүй биш. Ээлжит ажиллагааных нь овоо хараанд ядарсан оюутан бид өртчихсөн юм даг. 2002 оны хавар сэтгүүлзүйн төгсөгч оюутнуудын шилдэг гэснийг нь сургууль бүрээс түүж ирээд саарал ордонд "Ерөнхий сайдын сургалт" гэдэг юманд хамрууллаа. Эгч тэр жагсаалтанд нь багтаад орчихгүй юү дээ. Эхэндээ ч өдрийн I,II хоол, хоол хоолдоо ерөнхий сайд дарга ахтай хамт идээд догь л сууцгаалаа.
Хичээл бүрийн хагас хувь нь тухайн салбарын мэдээлэл, мэдлэг, харин үлдсэн хагас нь эв хамт нийгэм (социализм)-ийн ухуулга гэж болохоор ХУ намын сурталчилгаа байлаа. Н.Энхбаяр туслахуудаараа тухайн нийгмийн гайгүй гэсэн толгойнуудыг сонгож авдгийг бол хүлээн зөвшөөрөхөөр байсан. Харин өөрийнх нь яриа яг одоогийнхоос ялгараад байх нэг их содон зүйлгүй... тиймэрхүү л болоод өнгөрнө. Хэрэв хэн нэгэн оюутан босоод эсэргүүцлийн үг хэлбэл урвагч мэт үзэж, нухчин дарах шахам юм болно оо, бас болоогүй.
За, сургалтын тухайд ч яахав, хүний сэтгэдэг зүйлийн л нэг. Харин ах Данзан өөрийнх нь тэр сургалт гэж нэрийдсэн зүйл хувь хүмүүсийн амьдралд муу нөлөө үзүүлснийг мэдэхгүй л сууж байгаа. Тухайлбал Хишгээ (дотны найз нарын нэг) маань тухайн үед ММ агентлагт чамгүй хугацаанд дадлага хийгээд , жинхэлж үлдэхэд болохоор байв. Гэтэл нэрэмжит сургалт ухуулгадаа хамруулсан оюутнуудыг ажлын байраар хангах нэрийдлээр Намбарын Энхбаяр агаа өөрийн хэвлэл мэдээллүүддээ хувиарлажээ. Найз маань "Засгийн газрын мэдээ" хэмээх огт өөр төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ороод тэс өөр болохоор дасалгүй аль ч үгүй юм болсон. Тэгээд яах ч аргагүй Төв аймагтаа буцаж очин мэргэжлээрээ ажиллаж байна. Үүнээс ч дор юм сургалтаас хойш олон сонсогдсон ч тоймтой, баримттай нь энэ л байна.
Би гэгч том толгойлсон хүн яахав тэрийг нь төгсөөгүй л дээ. Тухайн үед Н.Энхбаярын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан, элэгний алдарт эмч Хатанбаатарын лекцийг хамгийн сүүлд сонсож аваад түүний арав хоногийн бясалгалд гуйж байгаад суучихсан юм. Тэнд хэнтэй ч, юу ч ярихгүйгээр, ялангуяа дэмий яриа ухуулга сонсолгүйгээр арав хоног "диваажинд" байж байгаад ирсэн.
Мэргэжил нэгт төгсөгч нарын надад ховолсноор ерөнхий сайд дарга ахын хэвлэл мэдээллийн албаны Оюун... хэн ч билээ хүүхэн "Тэр том толгойлсон охин энэ янзаараа хаа хол явахыг нь харна аа" гэсэн гэнэ лээ. Хаа хол явааг минь харж чадах болов уу даа. Миний бичлэгүүдэд хааяа гардаг Дамбийжаагийн тоодгоруудын нэг нь тэр.
Би тэр бодлогын шинжтэй, сургалт нэртэй тархи угаалтынх нь төгсөлт хүртэл тэвчээд, төгсөлтийн тэтгэлэг нэртэй, тэдний хахууль маягтай өгсөн 50 000 төгрөгийг нь аваад чихэр авч идэх юм байж л дээ, ухаан нь...
Дээрх шиг арга хэрэгслээр PR хийгээд, овгор шороо болгоны орой дээр гарч туг мандуулах нь холгүй харайлгаад байх ёстой юм бол би ч гэсэн улсын ДАРГА АНИА болмоор л байна шүү :Р
Эцэст нь хэлэхэд. Намбарын Энхбаяр дарга ах хойч үеэ ядаж ийн доромжлохоо байчихвал хамгийн том амжилт нь тэр шүү дээ. Амжилт хүсье!
Subscribe to:
Post Comments (Atom)
Бурханы оронд байгаа аавдаа
Ааваа, би таныг маш их санаж байна гэж эхлээд хэлэхгүй бол боломж алдах гээд байгаа юм шиг санагдаад байнаа. Үргэлж л үгүйлж байна даа. Одо...
-
1. Өмнөтгөл Мөхөс миний тэрлэсэн “Хүний үүсэл” ном нийтэд түгээд жил гаруй боллоо. Энэ нь миний тухайд, бүтээлийн үнэ цэн, алдаа оноогоо бус...
-
- Хорт хавдраар шаналагчдын дэргэдээс сурвалжилсан тэмдэглэл - Өглөөний 7:30 Өвдөлтийн зовлонг арай гэж тэсвэрлэж яваа, элэг дүүрээнээс нь ...
-
Жил шахамын өмнө “Хүний үүсэл” ном хэвлүүлчихээд шуугиан тарина гэдэгтээ лавтай итгэн түгшиж сууснаа нуугаад яахав. Гэтэл олон нийт, ийм төр...
Ene udaagiin songuul gej yu boloh boloo.
ReplyDeleteсайн байна уу.
ReplyDeleteНамбар овогтой Энхбаярын эсрэг эрүүл үзэл бодолтой байгаад чинь юуны түрүүнд баярлалаа.
Бид бүгд өнөөдөр сэрцгээх хэрэгтэй, зөв хувийн үзэл бодолд төлөвших хэрэгтэй байна. Муу муухай бүхэнтэй эвлэрч тэднийг өөгшүүлж болохгүй.
Та санаж байгаа болов уу тэр нэгэн өдөр нимгэн хашлавчний хоёр талд хоёр өдөр тохой залган суусанаа... би Армаа гуайн хөрөг, номын зурагтай зурагт хулдаасыг скочдож өгөлцөж билээ. хэхэ.
сайн сайхныг хүсье. мундаг ном гаргасан лут хүн байна лээ аав тань. урт удаан насыг, аз жаргалын хамтаар хүсэн ерөөе.
Ketchup-t: thanks for your comment. Bas uzesgelen deer tusalsand dahin bayarlalaa. Songuuliin tuhaid shiruuhen helehed daraah onigoo shig ym boloh vii gej emeej l suuna. Gehdee bidend dan gants ardchilal gedeg songolt baigaa. yamar ch baisan Elbegdorj buten ulsiig halaasandaa hiiheer tsaisan gar bish gej naidahaas.
ReplyDeleteOnigoo.
BOLJMOR: bi jijighen bietei l bolohoos burged shuu dee!
HEREE: bi har ungutei hun shuu dee!