Солонгос улсад бүтээсэн олон арван "савангийн дуурь"-ууд зурагтын суваг болгоныг эзэлчихлээ. Энэ ч одоо бүр дүүрч. Гэтэл өсвөр үеийнхний хүмүүжилд айхавтар хортой нөлөө үзүүлж байгааг уучлах арга алга. Одооны охид хөвгүүд солонгос үндэстэн юм шиг төрхтэй болсныг би шүүмжлэх гэсэнгүй. Харин аймшигтай өшөө хорслын хүүдийнүүд болчих вий гэж айж байна.
Яагаад би яншаад эхлэв гэхээр орой бүр UBS сувгаар гарч байгаа "Эхнэрийн урхи" гэдэг олон ангит киноноос боллоо л доо. Зээ дүү минь бүр шүлэнгэтэн үзэхийг яана. Кино зохиолч, найруулагчийн хувьд бол ярих юм алга оо. Харин агуулгыг нь товч хүргэвэл:
Нэгэн хормойгоо чирсэн хүүхэн бүтэлгүйтэж яваад их муу хүнтэй суучихаж л дээ. Тэгтэл гэрт нь хамт өссөн, санаа муутай, өнчин найз нь нөхөрт нь дурлаад, ер нь л бүх зүйлд нь атаархаад сүйд болно. Нөгөө хормойгоо чирсэн дорой хүүхэн чинь нөхөртөө бүү хэл хадам аав ээждээ ч таалагдаж, сэтгэлийг нь татах увдисгүй үхээнц царайлаад л яваад байна. Тэгж тэгж эр нөхөр дотны найз хоёртоо бүх амьдрал, аз жаргалаа алдана. Далайн усанд живсэн гэж байтал нэг сайхан сэтгэлтэй залуу авраад гэртээ авчраад сэхээрүүлж л дээ. Тэгээд л өш хонзонгоо авч өгнө дөө хөөрхий. Бас болоогүй ээ урьд нь хормойгоо чирээд хормогч өмсөөд зогсож байхдаа хөгжиж дэгжихийг огт бодож байгаагүй хэр нь өшөө авах болсон чинь хэд хэдэн хэлийг хэдэн өдөрт сурчихав гэнэ шүү. Өнөөх санаа муутай найз, нөхөр хоёрынхоо үйл тамыг үзэж байгаа тухай үйл явдал яг одоо өрнөж байгаа.
Зээ дүү минь уг нь их сайн охин. Гэтэл өнөөх хормойгоо чирсэн хүүхнийг шазуураа зуугаад өс хонзонгоо аваад, хүмүүсийг санаатай хорлоод байхад баясаад хөөрөөд байхыг яана. Ингэж хүнд хонзогнох ёстой гоё юм байна гэдэг бодлоос өөр зүйл хүмүүжилд нь үлдэхгүй нь тодорхой. Түүгээр үл барам хормойгоо чирсэн дорой хүн бол хамгийн сайн хүн гэсэн үндсэн дүгнэлт энэ хачин цувралд нь яваад байгаа. Одоо бүр байчихаад эрэгтэй дүү маань хүртэл үйл явдлыг нь сонирхож эхэлж байна гээч.
Энэ муухай давалгаа хэзээ татрах юм бол доо.
Subscribe to:
Post Comments (Atom)
Бурханы оронд байгаа аавдаа
Ааваа, би таныг маш их санаж байна гэж эхлээд хэлэхгүй бол боломж алдах гээд байгаа юм шиг санагдаад байнаа. Үргэлж л үгүйлж байна даа. Одо...
-
1. Өмнөтгөл Мөхөс миний тэрлэсэн “Хүний үүсэл” ном нийтэд түгээд жил гаруй боллоо. Энэ нь миний тухайд, бүтээлийн үнэ цэн, алдаа оноогоо бус...
-
- Хорт хавдраар шаналагчдын дэргэдээс сурвалжилсан тэмдэглэл - Өглөөний 7:30 Өвдөлтийн зовлонг арай гэж тэсвэрлэж яваа, элэг дүүрээнээс нь ...
-
Жил шахамын өмнө “Хүний үүсэл” ном хэвлүүлчихээд шуугиан тарина гэдэгтээ лавтай итгэн түгшиж сууснаа нуугаад яахав. Гэтэл олон нийт, ийм төр...
хэхэ тун удахгүй дээ. хэн ч үзэхээ байна.
ReplyDeleteHeleed yu gehve. Ter solongos seriald gardag bie biendee huruugaa ch hurgej yadaad baidag hair durlal chini solongost baidag gehed itgemeergui. Neg naiz ohintoi yumuu neg naiz zaluutai hun baihgui geh yavgan yaria baidag yum bainalee. TV-r ni bie bienee huurch baigaag ni baridag zoriudiin nevtruuleg hurtel yavna. Ger bulee araar tavisan huniig nuuts amragtai ni shuud l shorond hine. yamarsaindaa l shorond hiih deeee tulahavdee. Tegeheer ter seriald garaad baigaa sanaanuud bol erunhiiduu ednii muruudul ch gemeer yumuu yamar ch amidralgui fantas l yavj baih shig baigaamdaa. Yamar ch ur uguujgui, davsgui amnaas unah gesen jonhuu shig l sanagddag yum.
ReplyDeleteсэтгүүлчид, сонин хэвлэлийнхэн бас л буруутай шүү тиймээ. одоо тэр зурагтаар явдаг чат гэж нэг муу муухай юм байнаа. хайран сайхан ирээдүй.
ReplyDelete