Бидний олж авсан боловсрол ёсоор бол бум гаруй жилийн өмнө Африк тивд, магадгүй нэг их нартай сайхан өдөр хэсэг ухаант хүн (хомо сапиенс ) бий болоод дөрвөн зүг найман зовхисруу тархан нүүдэллэж эхэлсэн аж. Хамгийн хачин нь тэдгээр хүмүүс чийглэг дулаан уур амьсгалтай Европт ирээд нуруулаг, өндөр хамартай, цэнхэр нүдтэй, шаргал үстэй,цагаан арьстай болдог бол, Азийн эрс тэс уур амьсгалтай газар ирүүт арьс нь шарлаж,нуруу нь атийж, үс болоод нүдний өнгө нь харлана. Харин далайгаар удаан аялах (Австрал,Номхон далайн арлууд) юм бол арьсны өнгө нь улайж хамар нь навтайх жишээтэй. ШУ, ийм үзэл ягштал баримтлаад байгаа нь, цаагуураа нөгөө “Олдувайн хүн”, энэ тэр нь заавал орчин үеийн “ухаант хүн”-ний өвөг байх ёстой, “үгүй” байлаа ч заавал “тийм” байх ёстой хэмээн муйхарлаж байгаа нь тэр. Гэвч гайтай юм шиг энэ “онол” –ыг үгүйсгэх археологийн олдворууд Африк, Еврази, тэр байтугай Америк гэх мэтээр дэлхийн аль ч өнцөг булангаас олдсоор сүүлдээ бүүр хэрээс хэтэрлээ. Товчхон хэлэхэд орчин үеийн “ухаант хүн” нэг цэгээс үүсэж тархаагүй гэдгийг ухаарахад заавал энэ чиглэлээр их сургууль дүүргэх шаардлагагүйгээр ойлгогдож байгаа бөгөөд, салбар ШУ-ны судалгаанууд ч үүнийг бас давхар нотолдог юм.
Дийлэнх олонхийн хүлээн зөвшөөрснөөр манай гариг дээр өдгөө орчин үеийн ухаант хүний дөрвөн төрөл буюу дөрвөн янзын арьстан аж төрж байна. Тэгвэл энэ дөрвөн янзын төрөлтнийг дөрвөн өөр газар, дөрвөн өөр цаг хугацаанд үүсэн бий болжээ хэмээн таамаглал дэвшүүлье. Тэгээд бидэнд мэдэгдэхтэй үгүйтэй түүхэн баримтын сэжүүр, учир битүүлэг гаж олдворууд, өрнө, дорнын эзотерик номлолын үзэл санаа, бүхэл бүтнээрээ үнэн биш юмаа гэхэд гарцаагүй “үнэн” –ий улбааг агуулсан өнө эртний домгийн сэтгэлгээ, гайхамшигтай сургаал болон гарч ирсэн мөртөө “шашин” хэмээх жаахан гундуухан нэр зүүж мөн чанараа алдсан Буддизм-д байх эх сурвалжууд мэттэй тохируулан онолдуулж харьцуулан бодолхийлэх аваас дээрх таамаглал ямар нэгэн зөрчилгүйгээр яв цав тохирдог нь нэн гайхалтай. Түүгээр үл барам аль хэдийнэ устан үгүй болж, өнөөдөр байхгүй байгаа ч гэлээ хэт ухаантай аварга биетэй хүмүүс үе үеийн ухаант хүн (хомо сапиенс) –тэй зэрэгцэн аж төрж байсан нь “Сүмбэр уул” –ын суртлаас, бас энд тэндэхийн археологийн олдвороор батлагддаг. Судалгаанаас ажиглахад Сүмбэр уул, Шамбал хоёр угтаа нэг л юмыг хэлээд байгаа нь мэдрэгддэг. Сүмбэр уул (Шамбал) нь Энэтхэгийн умартад орших бөгөөд Европ боловсролтой бид “байдаг болов уу, үгүй болов уу” хэмээн эргэлздэг бол Энэтхэгийн тэнгэрлэг ард түмэн бидэн шиг эргэлзэн тээнэгэлзэж алдас овоолохын оронд шууд итгэн биширдэг юм шиг билээ… Бидэнд мэдэгдэж байгаа ухаант хүний төрлүүд ийм мэт боловч устаж үгүй болсон өөр хэчнээн ч төрөл зүйл байгаа юм билээ бүү мэд шүү дээ. Эзотерик номлол ёсоор бол хүн, анхлан нахиагаар үрждэг байсан, дараа нь саланга бэлэгтэн, тэгээд өндөглөх,улмаар эхэст сүүн тэжээлтэн гэсэн дараалалтай амьд байгалийн түүх мэт олон шатны “хүн” байсан хэмээдэг. Вавилоны түүхчид усны амьдралтай ухаант хүний тухай бичсэн бол, саяхан болтол аж төрж байсан өндөглөдөг хүний сураг ажиг гардаг л юм. Энэ бүхний ул мөрийг археологичид олж амжаагүй боловч, харин нэлээн олон сая жилийн өмнөх байж мэдмээр, мөртөө ч үгүй хэт ухаантай аварга хүн байж болох хадны зураг, баруун Австралийн Кимберлигээс олдсон нь гайхаж алмайрахгүй байхын аргагүй. “Хориотой олдвор” – уудаас ажихад бүүр Кембрийн үед хүний гараар хийгдсэн эд өлгийн зүйл, түүнээс хойших янз бүрийн үед хамаарагдах хомо сапиенсийн ул мөр зөндөөн. Энэ бүхнээс үзвэл хэт ухаантай аварга хүн ч тэр, жирийн хомо сапиенс ч тэр, мөнчиг дээр үеэс угшилтай болох нь ажиглагддаг. Өнө эртний төрлүүд нь устаж үгүй боллоо ч үе залгамжлагчид нь дамжсаар өнөөгийн ухаант хүмүүс болсон гэдэг нь тодорхой. Баримтын харьцуулалтаас үзэхэд Австрал төрхтнүүд, цаглашгүй эртний цаг дор аж төрж асан хүмүүсийн хойч үе гэмээр байдаг бол Африк төрхтнүүд болбоос анхны эхсээр үрждэг,сүүн тэжээлтнүүд бий болох үед (60 -70 сая жилийн өмнө буюу түүний дараа) үүссэн байж болох юм. Олонхийн зөвшөөрч бичиж байгаагаар Европорхуу төрхтнүүд хоёр бум орчим жилийн өмнө Атлантида (сөнөсөн) тив дээр, харин Монголжуу төрхтөн 4 -5 түмэн жилийн өмнө Ази тивд үүсэн бий болсон байх жишээтэй. Цаг хугацааны асар хол алслалттайгаар орчлонд мэндэлсэн эдгээр төрхтнүүд уг нь хоорондоо ямарч төсгүй баймаар. Үнэндээ ч адилтгаж болмооргүй юм байнаа. Ж – нь: Арьсны өнгө, гадаад төрх тэс өөрөөс гадна Африк төрхтний махбод, булчингийн зохион байгуулалт бусдаас онхи өөр байдаг тухай яригдаж эхлэв. Ер нь тиймдээ ч олимпын тэмцээнд онцгой амжилт үзүүлж байна гээд тэднийг тусад нь ялгаж тэмцээн хиймээр юм гэсэн санаа ч цухалзаж мэдэхээр байна… Гэвч төрхтнүүдийн хамгийн чухал шинж чанар адилхан байдаг нь гайхалтай. Ухаант хүмүүс хэдий үед төрсөн байхаас үл хамаарч 46 хромосомтой, аль ч төрөл нь хоорондоо эвцэх чадвартай байдаг бол, сэтгэшгүй эрт цагаас авахуулаад бүхий л үеийн түүхийг хадгалж, хойч үедээ дамжуулж чадаад байсныг бурханлаг хүчинтэй холбодоггүй л юм бол өөрөөр тайлбарлах аргагүй. Үнэндээ ч бурханлаг хүчин оролцсон болохыг хойно үгүүлнэ. Өнгөцхөн харахад хүн, амьд байгалийн хувьслыг даган урсгалаар өөрчлөгдөж ирсэн мэт боловч “ухаант хүн” хэмээх гайхамшигтай бодгалын үндсэн шинжийг хадгалж, улам сайжруулж, үндсэн гольдролоос нь хазайлгахгүй барьж байдаг ухаалаг хүчин бий гэдэгт эргэлзэхийн хэрэггүй юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
Бурханы оронд байгаа аавдаа
Ааваа, би таныг маш их санаж байна гэж эхлээд хэлэхгүй бол боломж алдах гээд байгаа юм шиг санагдаад байнаа. Үргэлж л үгүйлж байна даа. Одо...
-
1. Өмнөтгөл Мөхөс миний тэрлэсэн “Хүний үүсэл” ном нийтэд түгээд жил гаруй боллоо. Энэ нь миний тухайд, бүтээлийн үнэ цэн, алдаа оноогоо бус...
-
- Хорт хавдраар шаналагчдын дэргэдээс сурвалжилсан тэмдэглэл - Өглөөний 7:30 Өвдөлтийн зовлонг арай гэж тэсвэрлэж яваа, элэг дүүрээнээс нь ...
-
Жил шахамын өмнө “Хүний үүсэл” ном хэвлүүлчихээд шуугиан тарина гэдэгтээ лавтай итгэн түгшиж сууснаа нуугаад яахав. Гэтэл олон нийт, ийм төр...
No comments:
Post a Comment