Судлаачид, эрдэмтэн мэргэд, ер нь хэн хүнгүй санаж байгууштай юм гэвэл хүн үүсэж байх үеийн түүхийн буурал цаг дор хүн ч тэр, ургамал, амьтан ч тэр, нарийн ертөнцийн ухаалаг хүчин ч тэр өнөөгийнхөөс тэс өөр байсан гэх үндэстэй. Тийм ч учраас эртний судар номын “алтан” хуудсыг ч юмуу, амаас ам дамжиж ирсэн үнэт мэдээллийг “домог” хэмээн нэрийдэж, ор байхгүй (байгаагүй) мэт болгож замхруулж дөнгөдөг бололтой. Түүхийн аливаа асуудалд “өдгөөчилж” ханддаг архаг хуучтай хүмүүсийн харгайгаар ШУ –ны түүх, тэр дундаа “Хүний үүсэл” –ийн үзэл баримтлалд ноцтой төөрөгдөл бий болжээ. Хүн анхандаа цаглашгүй ухаантай, гайхамшигт рид чадалтай (зөвхөн өнөөгийн хүнд л тэгж санагдана) байсан боловч материал баялаг эзэмшихийн хирээр оюун санаа нь бууран доройтдог бөгөөд энэ үйл явц одоо ч үргэлжилсээр. Байдлыг ажваас тэр гайхамшигтай, ухаалаг хүмүүс анхандаа өөрсдийн “өвөг дээдэс” болох “Тэнгэр” нүгүүдийг нэг их шүтээд байдаггүй байсан ба харин ахуйтай холбоотой аар саархан зүйлийг шүтдэг байсан нь сонин. Олон мянган жил материаллаг ертөнцөд нухлуулсны дараа нөгөө “Тэнгэр” нүгүүдээ мартагнаж эхлэдэг аж. Ийм үед “Тэнгэр” –ийн тухай яриа хөөрөө гойд сонин байхаас гадна, итгэл бишрэлийг төрүүлэх нь зүй. Ийнхүү нарийн ертөнцийн “шүтлэг” бий болох жишээтэй...
Өвөг Монголчуудын хамгийн анхны шүтлэг бол тухайн үед ахуй амьдралд нь чамгүй тус болж байсан Бүргэд (Дравид) байсан бөгөөд ийм байдал дөрвөн түмэн жил амь бөхтэй оршсоор. Монгол хүүхнүүд Бүргэдээ 20 –р зууны дунд үе хүртэл үсээ цавуудан дэрийлгэж, эрчүүд нь бөх барилдахдаа элин халин дэвэх мэтээр одоо хүртэл санан дурссаар байна. Бүргэдийг заавал хүүхнүүд хар толгойдоо мөнхөлдгийн учир нь, энэ заншил “Охидын улс” -ын үеэс үүсэлтэйг харуулж байгаа юм. Бүргэд шүтлэгийн улбаа Энэтхэгт заавал байх ёстой бөгөөд харин ямар бурхан болон тахигдаж байгааг хэлэхэд бэрх. Бүргэдийн шүтлэг (үхэр, буга ч ялгаагүй) ахуйгаас үүдэлтэй мэт. Бүргэд, ахуйтай хэрхэн холбогдож байсан нь Түрэг нарт яг тэр хэвээрээ угшиж өнөөгийн хасагуудын “бүргэд” -ийн зан үйлээс харж болохоор байна... Бүүр Атлантида тивийн сөнөхтэй холбогдсон их үерийн үе буюу одоогоос түм гаруй жилийн өмнө байх гэмээр Ману бурхны домог (шүтлэг) –ийн улбаа монгол хэлэнд амь бөхтэй оршсоор өнөө хүртэл “мань, мануус” мэтээр ярьсаар байна. Үхэр, бугыг шүтэх болсон үеийг нарийн тоймлох аргагүй ч, ямар ч атугай эрчүүд олноороо бий болж өрх гэр үүссэн үед хэмээн таамаглаж болох юм. Учир нь Монгол эрчүүдийн хөхөл гэзэг сүлждэг байсан нь үхрийг бэлгэдсэн хэрэг бөгөөд онцгой гавъяа байгуулсан хүнд “эвэр зүүх” эрх олгож байсан нь үхрийг ихэд дээдэлж байсан хэрэг. Үхэрээ дээдэлсэн эрчүүд хүч тамирын “Бух ноололдоон” хэмээх наадгай бий болгожухуй. “Бух” гэдэг үг нь явсаар “Бөх” болон ондоошиж өнөөдөр “Бөхийн барилдаан” хэмээгдэх болжээ. Нүүдэлчдийн хувьд үхрээ дээдлэх эрхэм ёс нь бүүдийсээр сүүлдээ бүүр нөгөө шүтээнээ “жамирах” болсон бол Энэтхэгт байдал өөр. Тэд үхрийг бурхны амьтан хэмээн үзэж сүүнээс бусдыг ашигладаггүй аж. Буга шүтлэг ч гэсэн Энэтхэгт хүчтэй хэвээр. Мөхөс би Шива бурхан, Шива шашны ёс зэргийг бугаас угшилтай хэмээн үздэг. Нүүдэлчдийн хувьд буга шүтэх нь аажимдаа бүдгэрсэн бол Түрэг нар өрнө зүг тархсан Монголчуудаас энэ шүтлэгийг “өргөн” авч өөриймшүүлсэн нь эх сурвалжид бичигдэн үлджээ. Тиймдээ ч Евразийн хэмжээнд элбэг тааралдах “буган хөшөө” бол Монгол - Түрэг соёл мөн. Гадагш тархсаныг эс тооцвол өвөг Монголчууд Энэтхэг орондоо амар тайван аж төрж байх тэр нэгэн цагт буюу дөрвөн мянга шахам жилийн өмнө “ари” нарын нүүдлийн анхны их давлагаан нөмрөн орж иржээ. Тэр цагаас эхлэн ари хүмүүс өвөг Монголчуудын эгэл борог амьдралаас авахуулаад оюун сэтгэлгээний гайхамшигт ололтын гүнд хүртэл нэвчин шингэж, түүгээр үл барам удам судрын хувьд эрлийзжих үйл явц хурдтай явагдаж эхэлсэн байна. Агуу их бурхан хэмээгддэг Будда (Сиддхартха Гаутама) - ари хаан, Монгол хатан хоёрын дундаас гарсан нь үүний нэгэн жишээ. Энэтхэгийн өвөг Монголчууд ари төрхтнүүдтэй ч тэр, нутгийн унаган “хар”- уудтай ч тэр холилдсоор дөрвөн мянган жилийн дотор “Монгол” гэх ул мөр байхгүй мэт уусан замхарчээ. Холимог үндэстнээс бүтсэн ард түмний дунд Сүмбэр уул (Шамбал) –ын болон, Сахигч (Шакъяа) нараас угшилтай нарийн ертөнцийн гайхамшигт мэдлэг олон чиглэлээр салаалан төлөвшиж улмаар олон шашин үүсэх нөхцлийг бүрдүүлжэхүй. Энэтхэгийн зарим шашны ёс, зан үйл, уран зохиолын дээжис, үлгэр домог зэрэг миний л уншсан эх сурвалжуудад өвөг Монголчуудын сэтгэлгээний онцлог ажиглагддаг ба тийм байхаас ч аргагүй. Энэтхэгийн түүхийн зах сэжүүрээс шүүрджээ суухуй, өвөг Монголчууд “гал” –ыг эрхэмлэн шүтдэг байсан нь мэдэгддэг. Өнөөгийн Монголчуудын дунд ч “гал голомт” –оо эрхэмлэн шүтэх явдал хүчтэй хэвээр байсаар. Өвөг Монголчуудын гал шүтлэг явсаар, Энэтхэгийн нэгэн гайхамшиг болох “Агни Йога” –ийн сургаал болсон биз. Монголчууд Энэтхэгт байхдаа Тала нэрт модны үндсээр хооллодог байснаас Мод (иддэг), гал (шүтдэг) гэсэн санаагаар Маудгал, Маугал, Могол, Мугал мэтээр нэрлэгдэж байснаа яваандаа “Монгол” хэмээгдэх болжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
Бурханы оронд байгаа аавдаа
Ааваа, би таныг маш их санаж байна гэж эхлээд хэлэхгүй бол боломж алдах гээд байгаа юм шиг санагдаад байнаа. Үргэлж л үгүйлж байна даа. Одо...
-
1. Өмнөтгөл Мөхөс миний тэрлэсэн “Хүний үүсэл” ном нийтэд түгээд жил гаруй боллоо. Энэ нь миний тухайд, бүтээлийн үнэ цэн, алдаа оноогоо бус...
-
- Хорт хавдраар шаналагчдын дэргэдээс сурвалжилсан тэмдэглэл - Өглөөний 7:30 Өвдөлтийн зовлонг арай гэж тэсвэрлэж яваа, элэг дүүрээнээс нь ...
-
Жил шахамын өмнө “Хүний үүсэл” ном хэвлүүлчихээд шуугиан тарина гэдэгтээ лавтай итгэн түгшиж сууснаа нуугаад яахав. Гэтэл олон нийт, ийм төр...
No comments:
Post a Comment